Үнэт эдлэл хилээр гаргахыг завдав

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэн гаалийн хяналт шалгалтыг оновчтой зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагааны дүнд УБ-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Я, Ц  нар үнэт металлаар  хийгдсэн, алмазан шигтгээтэй 18 нэр төрлийн барааг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлж, таслан зогсоожээ.

Зөрчлийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч нар болон тагнуулын ажилтнууд 18 нэр төрлийн үнэт зүйлс тус бүрийн сертификат дээрх  үнэлгээг нэмж тооцоход 3.560.000.000 /гурван тэрбум 560 сая/ төгрөг болсон байна. Энэ нь 1 ам долларын ханшыг 1780 төгрөгөөр үндэслэн тооцоолсон үнэ аж. Харин барааны эзэн гэх Я нь үнэт эдлэлүүдээ 2 сая ам.долларын үнэтэй гэж амаар мэдүүлж байсан байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button