Зургаадугаар сарын нэгнээс өмнө амжиж бүртгүүлээрэй

11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй иргэд нөхөж төлөх боломжийг төрөөс олгоод байгаа билээ. Хуулийн хугацаанд нийгэм даатгалаа төлж амжаагүй иргэд 6 сарын нэгнээс өмнө харьяа дүүрэгтээ хандах боломжтойг холбогдох албаныхан сануулж байна.

Учир нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нө­хөн тоо­цох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авсан. Хуу­лийн хугацаанд өр­гөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн бөгөөд хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь та­тан буугдсанаас шимтгэл төл­сөн ху­гацаа нь тасарсан зэ­рэг хүмүүст ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимт­гэлийг нь нөхөн тө­лүүлэхээр заа­сан юм.

Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуу­лийн хугацаанд ажилласан жи­лээ нөхөн тооцуулж амжаагүй ир­гэд ирэх сарын 1-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах бо­ломжтойг сануулъя.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button