Монгол, Тайландын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болно

Монгол Тайланд хоёр улсын хооронд дипломат харилцаа тог­тоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Энэ ойн хүрээнд ирэх 27-ны өдөр Улаанбаатар хотноо хоёр орны Засгийн газар хоорондын анх­дугаар Зөвлөх хуралдааныг хий­хээр төлөвлөжээ. Уг хурал­дааны тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөв­шөөрч, төлөө­лөгчдийн бүрэл­дэхүүнийг бат­лахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Цогтсайханд даалгасан байна.

Түүнчлэн анх­дугаар хуралдаанаар улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хуралдааны протоколд гарын үсэг зурах аж.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button