3000 мод тарина
Өнөөдөр МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ын дэргэдэх клубууд, Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуус Багануур дүүрэгт 3000 мод тарихаар болжээ. Өмнө нь нийслэлд ийм хэмжээний модыг нэг дор тарьж байгаагүй юм байна. Тиймээс тэд тарьсан модоо сайн дурын 35 залуусаар зун, намрын турш услаж, тордуулан цаашдын ургах үйл явцад нь хяналт тавьж ажиллах аж.
Сүүлийн үед нийслэл хотоо дэлхийн жишигт нийцсэн ногоон хот болгохоор зорьж хаа сайгүй л мод тарих болсон. Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр мод тарих аян өрнүүлж энэ хүрээнд чамгүй олон мод тарьсан байдаг. Энэ ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож хаа сайгүй мод тарьсан чтэр нь ургадаггүй нь олны шүүмжлэлийг дагуулах болсон. Тиймээс тарьсан модоо эргэж тойрч, арчилж байх нь хамгийн чухал болов уу. Үгүй бол татвар төлөгч бидний мөнгийг мод тарих нэрээр шороонд булагдсаар байх нь.