Хийн хоолойг Монголоор дамжуулахыг урд хөрш зөвшөөрөх болов уу
Ирэх оноос эхлэн ОХУ Хятад руу жилд 38 тэрбум тонн хий нийлүүлж эхлэхээр болсон. Хоёр хөршийн энэхүү хамтын ажиллагаа манай улсын эдийн засагт туйлын ашигта байх нь мэдээж. Гэхдээ БНХАУ манай улсаар хийн хоолойг дамжуулахыг зөвшөөрсөн тохиолдолд ашигтай. Урд хөршийнхөн хэзээнээсээ хийн хоолойг манайхаар дамжуулахыг эсэргүүцдэг байсан. Харин ОХУ бол манайхаар дамжуулан урд хөрш рүү хий нийлүүлэх хүсэлтэй байсан.
Ирэх оноос эхлэх энэхүү ажилыг өөрийн эх орондоо ашигтайгаар шийдвэрлэх асуудлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх гишүүн орнуудын бага хуралд оролцохдоо хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа ярьсан байж магадгүй юм байна. Түүнчлэн ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр ярилцаж, нааштайгаар шийдвэрлэх байх гэсэн хүлээлт үүсээд байна. Дашрамд дуулгахад Краснаярск, Балангск, Эрхүү, Якуви, Владивостокоор дамжуулан хийн хоолой тавих төлөвлөгөө байгаа аж.