Газар өмчлүүлэх ажил энэ сарын 30-аас эхэлнэ

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоогоод байгаа билээ.  НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 25 байршилд 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр болсон. Тэгэхдээ бүртгэлийг цахимаар явуулах юм.

Гэхдээ иргэдийн дунд газар эмчлүүлэх ажлыг хэзээнээс эхлэх вэ гэдэг хүлээлт үүсгээд буй.

Тэгвэл газар өмлөлийн ажлыг энэ сарын 30-аас эхлэхээр болсоныг Хотын захирагч Э.Бат-Үүл “11 11 төв”-д ажиллах үеэрээ хэлжээ.

Өмнө нь гэр бүлийн зориулалтаар 0,07 га газар олгодог байсан бол иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс 0.05 га-аар өмчлүүлэхээр болсон.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button