НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд явуулах тайлангийн судалгааг улс орон даяар хийж байна

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдэн Олон улсын өмнө үүрэг хүлээсэн улс орны хувьд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тогтоосон хугацаанд тус Конвенцийн болон нэмэлт протоколуудын хэрэгжилтийн тайланг илгээдэг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тухайн улс орны тайланг болон холбогдох бусад мэдээлэл статистик мэдээллийг нягтлан үзээд зөвлөмж ирүүлдэг. 2010 онд Монгол Улсын 3,4 дэх тайлан илтгэлд ирүүлсэн зөвлөмжинд дараачийн ээлжит 5 дахь тайлан илтгэлээ 2014 оны 10 дугаар сарын 20-нд өргөн барихыг зөвлөмж болгосон юм. 

Монгол Улсын Засгийн газрын үндэсний тав дахь удаагийн тайлан илтгэлийг тусгай удирдамжийн дагуу боловсруулах ажил үндэсний хэмжээнд өрнөж байна. Уг тайлан илтгэлийг боловсруулах явцад хүүхэд хамгааллын асуудлаар чанарын нотолгоо бүхий мэдээлэл цуглуулах зорилгоор 5-6 дугаар сард дараах судалгааг хийж эхэллээ. Үүнд:

• Дотуур байрны хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын чанарын судалгаа

• Хүүхэд үрчлэлттэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад түргэвчилсэн үнэлгээ

• Сүм, хийдэд шавилсан, сүмийн үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг хүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдлын үнэлгээ

• Тавиул хүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдлын чанарын судалгааг хийхээр 21 аймаг, нийслэлд Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд, орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд, НҮБХС, ОУБ-ын бие даасан судлаачид, ТББ-уудтай хамтарсан Судалгааны нийт зургаан баг /30 гаруй хүн/ ажиллаж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button