Энэ онд 396 айлын ахмадын орон сууц ашиглалтад орно
Өнөөгийн байдлаар Нийслэлд 40000 иргэн орон сууц түрээслэн амьдардаг гэсэн судалгаа байдаг байна. Тухайн орон сууцны байршил зэрэглэлээс хамаарч нэг өрөө байрыг дунджаар 300-500 мянган төгрөг, 2 өрөө байрыг 500-750 мянган төгрөгийн үнэтэйгээр түрээсэлж байна.
Орон сууц түрээслэгчдийн тоо их ч хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байгааг харгалзан 2016 он хүртэл жил бүр 1000 айлын, 2017-2020 он хүртэл жил бүр 2000 айлын түрээсийн орон сууцыг нийлүүлэхээр нийслэлийн зүгээс төлөвлөөд байгаа аж. Дээрхи тооцоо ёсоор 2018 оны түвшинд 6000 гаруй айлын түрээсийн орон сууц ашиглалтанд орсон байх юм.
Түрээсийн орон сууцаар хангах ажлыг өнгөрсөн жилээс ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж 300 айлын ахмадын орон сууц ашиглалтанд оруулсан бол энэ онд 396 айлын ахмадын орон сууц ашиглалтанд орно.
Цаашид зөвхөн ахмадын орон сууц гэж явцуурахгүйгээр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд түрээсийн орон сууц хариуцсан газар ч байгуулагдах бололтой.
Г.Уянга
оллоо.мн