БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд айлчилна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцоно.

Мөн хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно. Түүнчлэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button