СХД-т гахайн мялзан гарчээ

Гахайн халдварт мялзан өвчин манай улсад хоёр дахь жилдээ гарчээ. Энэ удаад нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороонд гарсан бөгөөд тус бүсэд хорио тогтоосон байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Нью кореа” хувиараа эрхлэх аж ахуйд гахайн халдварт мялзан өвчин гарсан гэнэ. Гахайн мялзан өвчин гарсан тус компани 1500 гаруй гахай малладаг байна. Одоогоор тус бүсэд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Гахайн мялзан өвчин хүнд халдварладаггүй, гахайнаас гахайнд халддаг аж.

Стандарт журамд зааснаар, гахайн мялзан өвчин гарсан бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож нийт гахайг устгалд оруулах журамтай байдаг. Энэ тохиолдолд бүх гахайг нядалгаанд оруулж дайвар бүтээгдэхүүн буюу гэдэс толгой шийрийг нь устгалд оруулж, гахайн махыг хүнсэнд боловсруулан ашиглах боломжтой гэнэ.

 

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button