Ё.Отгонбаярын хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байна

УИХ-ын гишүүн өөрөө үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийнхээ хугацаанд халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Тиймээс АТГ-аас одоогийн байдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоор  хэргийг эцэслэн шүүхээр шийдүүлж чадсан тохиолдол гараагүй байгаа. АТГ-аас зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өмнө нь УИХ-д хандаж байсан ч харамсалтай нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаагүй учраас УИХ-ын гишүүдэд холбогдох хэргүүдийг тухайн үед нь шийдүүлж чадаагүй түтгэлзүүлсээр байна.

Гэхдээ УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ны яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа бөгөөд уг хэрэгт нэмж хоёр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button