ДАШТ-ий тасалбар шагладаг нууц бүлэглэлтэй ФИФА-гийн зарим ажилчид холбоотой байжээ

Бразилийн цагдаа нар ДАШТ-ий тасалбарыг гадаадын иргэнд өндөр үнээр борлуулж ихээхэн хэмжээний ашиг олдог байсан үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Сүүлийн гурван сар цагдаагийнхан гэмт бүлэглэлийн гишүүдийг дагасны эцэст Рио Де Жанейро хотноо байрлах нууц байрыг илрүүлжээ. Энэхүү гэмт бүлэглэлийн толгойлогч нь Алжир улсын иргэн бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооны зарим ажилчинтай холбоотой байжээ. Хуулийнхан тэдгээр ажилчдыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Уг гэмт бүлэглэлийнхэн сүүлийн дөрвөн сарын турш тасалбар шаглаж  нэг тоглолтоос дунджаар 90 сая ам.долларын ашиг олж байжээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button