Төслийн санхүүжилтээс 470 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авчээ

Гудамж төслийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Гудамж төслийн ажлын хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийг эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан байна. мөн 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат мэдэгдлээ.
Ами
Оллоо.мн