Эдийн засгийн хөгжлийн яамны зарим албан тушаалтанг шалгаж эхэллээ

Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулжээ. Ингээд нэмж 46,3 тэрбум төгрөг гаргуулан аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна.

 Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан бөгөөд 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн зэрэг асуудлууд илрээд байна.

Тиймээс эдгээр хэргүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Гэхдээ энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэж мэдэгдэв.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button