БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ

БНСУ-ын визний журамд өөрчлөлт оруулсан байна. Тус улс руу зорчих хүсэлтэй манай улсын иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. ГХЯ-нд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их хэмжээгээр ирдэг байжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ руу зорчих хүсэлтэй иргэдийн барьцаа мөнгөнд өөрчлөлт орж, урилгагүй иргэн 20 сая төгрөгийг байршуулдаг байсан бол 14 сая болгож, урилгатай хүнд шаардагддаг 10 сая төгрөгийг долоон сая болгон бууруулсан байсан.

Тодруулбал, 14 сая төгрөгийг найман сая болгож, долоон саяыг, таван сая хүртэл бууруулжээ. Мөн Солонгос Улс руу виз мэдүүлэхэд бүрдүүлдэг байсан бичиг баримтыг цөөлсөн байна.  Энэ журам энэ сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button