Г.Шийлэгдамба: Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхийг шаардсан

МАХН-аас өнөөдөр шуурхай хурал зарласан. Тэгвэл шуурхай  хурлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг улс төрийн намын дарамтад өртсөн, албан тушаалаа өгч байгаа гэх мэдээлэл гарах болсонд тайлбар өгсөн юм.  Энэ талаар Г.Шийлэгдамба“Энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байна.

Нөгөө талаар намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхийг шаардсан зүйл байгаа. Манай нам өөрийн дүрэмтэй. Тэр дүрмийнхээ дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилдог. Шаардлагатай бол эргүүлэн татдаг. Тэр хурал болоогүй байна” гэлээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button