2.0-оос доошгүй голч дүнтэй оюутанд 70000 төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын баасан гаригийн хуралдаанаар Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.
Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.
П.УНДРАМ
Оллоо.мн