Г.Буяндоржид холбогдох шүүх хурал маргааш болно

Баянзүрх дүүргийн шүүх дээр энэ сарын сарын 7-ны өглөөний 8.30 минутад“Ноёд” группын Ерөнхийлөгч гэх Г.Буяндоржид холбогдох шүүх хурал болно. Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.
Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа аж.
П.УНДРАМ
Оллоо.мн