Г.Буяндорж нарын хэргийг өнөөдөр шүүнэ

“Ноёд” группийн ерөн­хийлөгч Г.Буяндорж на­рын зургаан хүнд хол­бог­дох хэргийн шүүх хур­лын тов гарсан байна. Зур­гаан шүүгдэгчтэй уг хэр­гийг өнөөдөр 09.00 цагт Дүүргийн эрүүгийн хэр­­гийн анхан шатны нэг­­дүгээр шүүхэд хянан хэ­лэл­цэх юм байна.

“Ноёд” груп­пийн ерөнхийлөгч Г.Буян­­дорж урьдчилан хо­рих төвд хэсэг хугацаанд хо­ригдож, батлан даалтад гараад нэг сар гаруй болж бай­гаа юм. Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд конст­ракшн” компаниа эр­гүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүү­хийн хууль бус шийд­вэр гаргуулсан, Дарханы тө­мөрлөгийн үйлдвэрээс баяж­мал авч өгөх нэрээр хя­­тадуудаас 1.2 сая ам.дол­лар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүт­гэ­­сэн хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button