Шүүхийн нэг өдөр

Энэ єдрїїдэд шїїхийн байгууллага хагас жилийн тайлангаа гаргаж байлаа. Иргэдээс 6177 нэхэмжлэл хїлээн авч 3494-ийг нь шийдвэрлэсэн байна. Їїнээс гэр бїлийн маргааны тухай хуулиар 536, иргэний хуулиар 1998 хэрэг шийдвэрлэжээ. Одоо шїїгч нарын гарт їлдэгдэл 1618 хэрэг байгаа юм.

 

 

Шүүхийн байгууллагын ажил хэрхэн өрнөдөгийг хүмүүс тэрбүр мэддэггүй.Тиймээс тэдний нэг өдрийг сурвалжлахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийг зорьсон юм. Биднийг өглөөний 8:00 цагт очиход шүүхийнхний ажил ид өрнөж байлаа. Дэвтэр, цаас барьсан хүмүүс цагтай уралдан гүйлдэх нь баасан гаригийн шуурхайдаа яарсан ажилчид аж. Энэ өдөр шүүгчид зөвлөгөөн хийж, тамгын газрын  ажилчид хуралдаж, өнгөрсөн долоо хоногийнхоо алдаа, оноог хэлэлцэж ирэх өдрүүдэд хийх ажлаа төлөвлөдөг  уламжлалтай. Шүүгчдийн зөвлөгөөнийг ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэг, Тамгын газрын ажилтнуудын шуурхайг Тамгын газрын дарга Д.Ганбаатар даргалж байлаа. 

Харин иргэд үүдний танхимд дугаарласан харагдана. Нэг эмэгтэй “1000 доллараа залилуулчихлаа, хаана хандах вэ” гэж  шүүхийн ажилчдад учирлана.

Ингээд цаг гаруй үргэжилсэн шуурхай тарлаа. Бид хамгийн эхэнд иргэдийн нэхэмжлэл гомдлыг хүлээж авдаг Мэдээлэл лавлагааны өрөөний үүдэнд очтол нэг эмэгтэй “Өглөө хамгийн эхэнд би ирсэн, урдуур дайрахгүй шүү” гэж орж гарах хүмүүсийг шалгаана. Энд лавлагааны хоёр ажилтан иргэдээс газрын, гэр бүлийн маргаан, зээл, хөдөлмөрийн маргаан,осол гэмтлээс учирсан хохирол зэрэг 120 гаруй төрлийн гомдол, нэхэмжлэлийг хүлээж авч байна. Өдөрт дунджаар 500 гаруй хүний арга эвийг олох гэж “зүдэрдэг” мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд хүлээж авсан нэхэмжлэлээ шүүгчдэд тойргийн журмаар буюу  цагаан толгойн үсгийн дарааллаар нь хуваарилдаг байна. Хагас жилийн байдлаар 3500 гаруй маргаан хүлээж авсны ихэнх нь гэр бүлийн маргаан байсныг мэргэжилтнүүд онцолж байлаа.

 

ӨДӨРТ 60 ОРЧИМ ШҮҮХ ХУРАЛ ТОВЛОГДДОГ

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон энэ шүүхэд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан гэсэн хотын алслагдсан, хүн ам ихтэй дүүргийн иргэдийн маргааныг шийдвэрлэдэг  болохоор ачаалалтай байдаг аж. Тус шүүхэд 100 гаруй хүн ажилладагийн 30 нь шүүгч. Гэхдээ дэвшсэн, жирэмсний амралтаа авсан орон тоо дутуу гээд одоогоор 18 шүүгч ажиллаж байна. Шүүгч тус бүр нэг туслахтай, нэг нарийн бичигтэй. Өдөрт зургаан танхимд 60 гаруй шүүх хурал товлогддог гэхээр шүүх гэх нүсэр байгууллагын нэг өдрийн амьдрал төсөөлөгдөх байх.  Сэтгүүлчдийн адил чихэвч зүүж, компьютер дээр юм шивсэн хүмүүс бол шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга  нар. Тэд шүүх хурлын явцыг нотлох баримт болгон үлдээх үүрэгтэй. Зарим нь хоёр шүүгчтэй давхар ажилладаг болохоор шөнөжин сууж хурлаа буулгах үе ч бий.

\

Шїїгчдийн зєвлєгєєнийг ерєнхий шїїгч Ж.Эрдэнэчимэг даргалдаг.

 

АРХИНААС БОЛЖ ОЛОН ГЭР БҮЛ САЛЖ БАЙНА

Хэргийн холбогдогчдыг дэргэдээ суулгаж, гар утсаа чанга дээр нь тавьж завсар чөлөөгүй ярих хүмүүс бол шүүгчийн туслах нар. Хэргийн нотлох баримтыг дутаахгүйгээр үдэхийн тулд нойлын утас, шөвөг барьсаар биднийг угтсан эдгээр хүмүүс өдөр нь хэргийн холбогдогчидтой уулзаж явсаар оройн 17:00 цагаас “жинхэнэ” ажил нь эхэлдэг байна. Хэдэн зуун иргэний хэрэг дээр 20 туслах өдөр шөнөгүй ажиллана. Иргэний гаргасан нэхэмжлэлийн бүх материалыг бэлдэн шүүгчдэд  танилцуулж шүүх хурлын товыг зарлана. Энэ хооронд хуулийн дагуу гэх тодотголтой бидний мэдэхгүй ойлгохгүй өчнөөн бичиг цаасны ажил амжуулахын хажуугаар өдөрт 400-500 хүнтэй харьцана. Мөн хэргийн оролцогчоо дуудах, гэрч асуух, хурлын тов гаргах гээд тэдний гар утас бараг улайстал дуугардаг аж. Нэг хэргийг шийдээд араас нь дахиад л хэрэг…Том төмөр сейфээр дүүрэн байх 250 хүртэлх хуудастай хэргийг бүгдийг нь цээжээр мэдэж байх нь тэдний ажлын онцлог юм. Өнөөдөр нэг хавтаст хэрэг хаагдсан ч дахиад нэг хэрэг хуваарилагдан ирж, өдөр бүр нэг хэвийн үргэлжлэх энэ ажил хэзээ ч дуусашгүй мэт.

Харин гүйдэг ажилтай гэж тодотгомоор нэг өвөрмөц ажил бол бичиг хүргэгч. Шүүх хурлын тов, шүүхийн зарлан дуудах хуудсыг шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө заавал эзнийх нь гарт атгуулах учиртай юм. Нийслэлийн гурван дүүргийг хэрэн хэсч Өлзийт хороолол, Партизаны сангийн аж ахуй, 61-ийн гарам гээд газар сайгүй  явна. Бичиг хүргэгч нар өдөрт 30-60 бичиг хүргэдэг гэнэ. Гурван дүүргийн иргэдэд үйлчилдэг энэ шүүхэд ердөө зургаан бичиг хүргэгч л үйлчилдэг. Эдгээр ажилчдын зүтгэлээр шүүгч нарын шүүн таслах үйл ажиллагаа хэвийн явагддаг байна. 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд аливаа маргааныг шуурхай, зардал багатай шийдэж байгаа эвлэрүүлэн зуучлагчийн ажил хүмүүсийн талархлыг хүртээд байгаа аж. Энд өмнө нь шүүгчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс гэр бүлийн, хөдөлмөрийн маргаантай хүмүүсийг  шүүхийн шатнаас өмнө эвлэрүүлэхээр ажилладаг юм байна. Хагас жилийн байдлаар энд хандсан 548 хэргийн ихэнх нь гэр бүлийн маргаан байжээ. Үүний шалтгааныг төрөөс шинэ гэр бүлд өгсөн 500 мянган төгрөгний улмаас гэрлэсэн залуус, архинаас болж гэрлэлтээ цуцлуулж байна гэдгийг эвлэрүүлэн зуучлагч Я.Бадамсүрэн онцолж байсан юм. Дуусашгүй ажилтай шүүхийнхний нэг өдөр ийнхүү өрнөдөг ажээ. 

С.УЯНГА

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button