Дугуй ширээний уулзалт зохион байгуулна

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Монгол Улсын Шадар сайд, Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагватай уулзан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дугуй ширээний уулзалт зохион байгуулна.
П.УНДРАМ
Оллоо.мн