Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал болно

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.2 буюу Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх зүйл ангиар буруутгагдаж буй Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 10.00 цагт эхэлнэ.
Тэд 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйл дээрээ эргүүлийн цагдаа нар баригдсан юм.
Г.Сарангэрэлийн хувьд өмнө нь Эрүүгийн хуулийн 148.2-оор шийтгэгдэж байжээ.
Ами
Оллоо.мн