Баянзүрх дүүргийн алба хаагчид хүүхдийн амь насыг аварчээ

2014-07-05-ны өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна” гэсэн мэдээллийн дуудлагын дагуу ХЖА д/ч Б.Мөнхжаргал, а/а Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10-н настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амь насыг нь аварчээ.

Үүргээ амжилттай биелүүлж, бага насны хүүхдийн амь насыг аварсан хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсье. Эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button