Г.Сарангэрэлийг цагдан хорих шийдвэр гаргалаа

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 10.00 цагт эхлээд байсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 16-ны өдрийг хүртэл хойшиллоо. Гэхдээ шүүхээс Г.Сарангэрэл нарыг цагдан хорих шийдвэр гаргасан байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч н.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт тавьсан нь ийнхүү цагдан хорих шийдвэр гаргахад хүргэсэн болов уу гэж тайлбарлаж байна. Харин шүүх бүрэлдэхүүн Г.Сарангэрэл нар нь шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлж магадгүй гэж үзээд цагдан хорьсон гэж тайлбарлав.
Ами
Оллоо.мн