Италичуудын уурыг барсан шүүгч Бразил Германы тоглолтыг шүүнэ

ДАШТ-ий шөвгийн дөрвийн эхний тоглолт маргааш шөнө явагдана. Дэлхийн таван удаагийн аварга зохион байгуулагч орон болох Бразилийн шигшээ баг дэлхийн гурван удаагийн аварга Бразилийн шигшээ багтай тоглоно. Тэгвэл шөвгийн дөрвийн энэ хариуцлагатай тоглолтыг Мексикийн шүүгч Марко Родригез шүүх юм байна. Түүний хувьд энэ удаагийн ДАШТ-нд гурван тоглолт шүүн явуулахаар болсон. Тэгвэл өмнөх хоёр шүүлтэн дээрээ тун хангалтгүй байсан нь хөлбөмбөг сонирхогчдын уурыг бараад байсан. Тодруулбал Бельги Алжирын шигшээ багийн тоглолтын үеэр маргаантай шийдвэр гаргаж байсан бол Итали Уругвайн шигшээ багийн тоглолтын үеэр Л.Суаресын эсрэг багийн тамирчиныг хазаж байхад түүнд ямар нэгэн алдаа өгөөгүй юм. Ийнхүү олон сая Италичуудын уурыг барсан асуудалтай шүүгч Марко Родригез Бразил, Германы чухал нэгэн тоглолтыг шүүхээр болжээ.
Б.Сансартуяа