“Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдаан болно

XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун  хан, Эрдэнэ  бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ жил тохиож байгаа байгаа билээ. Энэхүү ойд зориулж  “Ламын гэгээний өв соёл Төв ази болон Монголд” сэдэвт олон улсын эрдэм  шинжилгээний хурал өнгөрөгч бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн Монголын бурхан шашны их сургуулийн хурлын танхимд боллоо.

 Мөн ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдаан, Их Монгол Улс байгуулагдсны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд болох аж. Эл арга хэмжээ Баянхонгор аймгийн төвд болох юм байна.   

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button