Э.Батбаяр Олон улсын хэмжээний мастерын болзол хангаад байна

Монголын кикбоксын холбооны тамирчин Э.Батбаяр мэргэжлийн муай тайн чансаа ахиулах тулаанаа Үндэсний баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд Кох Самуй арлын Чангвэй боксын ордонд хийхээр болжээ.
Түүний хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн Тайландад бэлтгэл хийж байгаа бөгөөд Хятад ,Малайз, Гонконгт зохиогдсон томоохон тулаануудад оролцож, мутайн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Иймээс тэрбээр Олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлээд байна.
Г.Уянга
оллоо.мн