Хамес Родригесийн төлөө том багууд өрсөлдөж байна

Бразил улсад зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нэгэн нээлт болж, дэлхийн нийтэд өөрийгөө харуулсан Колумбын шигшээ багийн хагас хамгаалагч Хамес Родригесийг томоохон багууд эгнээндээ нэгтгэхээр өрсөлдөж байна. Эзэн хааны Реал Мадрид клуб эгнээндээ нэгтгэхээр зорьж байгаа бол тэдний өрсөлдөөнд Английн алдарт Манчестер Юнайтед клуб нэгдлээ. Тэд Колумб залуугийн төлөө 65 саяыг төлөхөд бэлэн байгаа гэсэн байна. Гэвч  Монако клуб 80 саяар зарна хэмээж байгаа аж.  Харин Родригес Реал Мадридад тоглох хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button