Лондонд халдлага үйлдэх гэж байсан исламын шашинтныг баривчлав

Их Британийн тусгай албад Сириэс Лондонд ирээд халдлага үйлдэх гэж байсан исламын шашинтныг баривчилсан тухай “Daily Mail” мэдээллээ.

Энэ нь Сирид байлдаж байгаад очсон исламын шашинтан халдлага үйлдэхээр бэлтгэж байсан анхны тохиолдол болсон аж. Тэрбээр Сирид байгаа салан тусгаарлагчийн заавраар тэсрэх бөмбөг, галт зэвсэг хэрэглэх халдлагад бэлтгэж байжээ.

Тусгай албадын дүгнэснээр энэхүү халдлага нь Лондонд 2005 оны долоодугаар сарын 7-нд болсон дэлбэрэлтээс хойш хамгийн том хэмжээний халдлага болох ёстой байсан гэнэ. Террорист байгууллагууд исламын шашинтанд даалгавар өгснөөс гадна Лондонд байсан хамтрагч нь тусалжээ.

Тусгай “МИ-5” алба хэргийг илрүүлсэн бөгөөд баривчлагдсан этгээдүүдийн нэрийг нууцалж байна.

Өглөөний сонин

Н.Тунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button