Буриад сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр эхэлж байна.Эрт дээр үеэс эрийн гурван наадамд хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачид хурд, хүч, цэц мэргэнээ сорьсоор ирсэн уламжлалтай. Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн өвөрмөц онцлогтой билээ. Манай оронд үндэстэн ястны онцлогийг харуулсан халх, урианхай, буриад гэх гурван төрлөөр сур харваж байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button