Чехээс авчирсан 15 тахийн 3 гүүг Тахийн талд хүргэлээ

Прагийн амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн БНЧУ-ын армитай хамтран “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд нийтдээ 15 тахийг тээвэрлэн авчирлаа. Эдгээр ховордсон амьтдыг хамгаалах тал дээр идэвхитэй ажилладаг Прагийн амьтны хүрээлэн Говийн “Б” бүсэд тахийн гурван гүүг хайрцагнаас нь гаргаж нутагшуулжээ. 

“Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд зэрлэг Монгол морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжиллээ.
 
Харин Монгол улсад газардсаны дараа Говийн “Б” дархан цаазат бүс рүү тахийг газраар тээвэрлэхдээ ойролцоогоор 200 км замыг туулсан байна. Тээвэрлэгдэж ирсэн  Гретел, Баян, Улла хэмээх нэртэй аж. Эдгээр гүүнүүдийн өмнөх удам монгол орны онгон зэрлэг байгальд амьдардаг байсан нь тогтоогдсон байна.
 
Ирэх хэдэн сарын түршид гүүнүүд дасан зохицох хашаанд амьдарч Монголын уур амьсгалд дасан зохицож, эхний өвлийг давсны дараа онгон байгаль руу нь суллаж тавих аж.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button