Үлэг гүрвэлийн төв музей нээлтээ хийнэ

Удаан хүлээлгэсэн Үлэг гүрвэлийн төв музей өнөө орой нээлтээ хийх гэж байна. музейн нээлт 20.00 цагт эхлэх бөгөөд "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэх юм.

 Уг үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс, Ингениа, Овираптор буюу “өндөг хулгайлагч”, Сайхания зэрэг сонирхолтой үзмэрүүд тавигдах ажээ.

Мөн Үлэг гүрвэлийн төв музей нь тогтмол цагийн хуваарийн дагуу палеонтологийн сургалтыг хүүхдүүд, оюутан сурагчид, гэр бүлийнхэнд зориулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дашрамд дуулгахад, Үлэг гүрвэлийн төв музей нь хуучнаар В.И.Лениний музейн байранд байрлаж байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button