“Хурд”-ын Д.Отгонбаяр МУГЖ цолоор шагнуулна

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан Хурд хамтлаг “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтоо “Мишээл экспо” төвд долдугаар сарын 10-нд 19:00 цагаас тоглохоор болоод байгаа билээ.
Тэгвэл тоглолтынхоо өмнөхөн “Хурд” хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр МУГЖ цолоор шагнуулахаар болсон байна. Тэрбээр маргааш буюу энэ сарын 9-нд МУГЖ цол тэмдгээ гардаж авах аж. Д.Отгонбаяр МУГЖ хүртсэнээр “Хурд” хамтлагийн хоёр МУГЖ-тай болж байгаа гэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн