“МИАТ”-ийн экс удирдлага Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар магадлангаар суллагдахаар болжээ

“МИАТ”-ийн удирдлагуудтай холбоотой мөнгө угаасан гэх хэрэг өнгөрсөн онд дуулиан шуугиан тарьж шүүхээр эцэслэн шийдэгдэж нэр бүхий хүмүүс зохих ялаа эдэлж буй билээ.
Тодруулбал дээрх мөнгө угаасан гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шүүгдэгчдэд өндөр ял оноож байсан ч тэдний ялыг Улсын Дээд шүүхээс хөнгөрүүлж байсан юм.
Тэгвэл эл хэрэгт буруутгагдаж ял сонссон Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нар өдгөө Амгалангийн хорих ангид эдлэх ёстой ялынхаа 1/2-ийг нь эдлээд байгаа аж.
Тиймээс тэднийг хорихын удирдлагууд “Сайн хүмүүжигч” хэмээн магадлангаар оруулж эрх чөлөөтөй болгох шийдвэрийг зохих газарт нь хүргүүлэхээр болсон байна.
Харин зарим нэг учир мэдэх хүмүүс дээрх хэрэг маш олон шүүгдэгчидтэй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн байгууллага энэ хэрэгт хамгийн бага оролцоотой хүмүүст олон жилийн ял өгч байсан учраас тэд Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл гаргаснаар ялаа хөнгөлүүлж чадсан гэж байв.
Түүнчлэн дээрх нэр бүхий хоёр хүнийг эл хэрэгт хамгийн их хэлмэгдсэн гэж үзэх хүмүүс ч олон байсан юм.
Өглөөний сонин