А.Гантулга Бразил явж чадаагүйдээ иргэдийг буруутгав

Хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад өнгөрсөн сарын 12-нд эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 18 төлөөлөгч Холбооны бүгд найрамдах Бразил, Куба улсад туршлага судлуулах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тогтоол олон нийтэд ил болж багагүй шуугиан тарьсан билээ.
Тэгвэл туршлага судлах нэрээр хөлбөмбөг үзэх бүрэлдэхүүнд багтсан ч явж чадаагүйдээ бухимдуу байгаа эрхмүүд олон байгаа бололтой. Тэдний нэг нь ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж “Буян-Ухаа1” хорооллын талаар мэдээлэл өгсөн. Хурал эхлэхээс өмнө би “Энэ “Буян-Ухаа 1” хорооллынхны асуудлаас болж Бразил явж чадаагүй” хэмээн нэлээд бухимдангуу хэлнэ лээ.
Үнэндээ төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилготой байгууллагын тэргүүн ийм үг унагаж суугаад ямар нэг дүгнэлт ч хэрэггүй биз.
П.УНДРАМ
Оллоо.мн