Клозе бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо

Дэлхийн аваргын шөвгийн дөрвийн тоглолтод Германын шигшээ баг зохион байгуулагч Бразилыг 7:1 харьцаатайгаар талбай дээр нь бут ниргэлээ. Тэгвэл энэ тоглолтын 23 дахь минутад Германы довтлогч Мирослав Клозе гоол оруулсанаар ДАШТ-ий бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч боллоо. Тэрбээр энэ амжилтыг олон жилийн турш эзэмшсэн Бразилын домогт Роналдогийн рекордыг эвдэж чадсан юм. Роналдогийн хувьд 15 гоол оруулсан билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн