Явуулын шинжилгээний лаборатори ажиллана

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрөл олгожээ. Үүний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 300 нь Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгосон гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж дууссан байна. Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллах ажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button