Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлнэ

Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Италийн “АИФО” төрийн бус байгууллага хамтран баруун аймгуудад “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Хорооны зохицуулагч, гишүүдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага” сэдэвт сэргээх сургалтыг эхлүүлсэн байна.
Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийг хамарсан сургалтын үеэр ХАХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, статистик мэдээг бодит байдалд тулгуурлан гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, боловсролын үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцөлийг сайжруулах, соёл, спорт, улс төр, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар таван зорилтот ажлыг төлөвлөн хийхээр болжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн