Иракийн асуудлаар олон улсын форум зохион байгуулах санал гаргав

ОХУ-ын засаг захиргаа Ирак улсад үүсээд буй террорист заналхийлэлтэй холбогдуулан олон улсын форум зохион байгуулах санал гаргаж байгаа талаар Гадаад хэргийн яамны орлогч сайд Г.Гатилов мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бидний гаргасан саналыг дэлхий нийт дэмжинэ гэдэгт найдаж байна. Иракт үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж бодож байгаа. НҮБ энэхүү асуудлыг хэлэлцэхэд голлох үүрэг гүйцэтгэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иракийн асуудлыг хэлэлцээд эхэлсэн. “Ирак, Левантын исламын улс” террорист бүлэг Ирак, Сирийн нутагт байр сууриа бэхжүүлж байгаа нь олон улсын байдлыг хурцатгаж байна” хэмээн хэлжээ.
Түүнээс гадна Г.Гатилов “Вашингтон нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж итгэж байна. Москва АНУ-тай хамтын ажиллагаагаа хэзээ ч зогсоогоогүй” гэжээ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг