МАН-ынхан хаачив

Баяр наадмыг үл ойшоож амралтгүй ажиллахаа амалсан УИХ дахь МАН-ын гишүүд Төрийн ордонд харагдахаа байжээ. “Эдийн засаг хямарчихаад байхад төрийн түшээд бид амрах юм бол онигоо болно” гэж байсан тэд харин дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анхаарал хандуулж буй сурагтай. Хэд, хэдэн гишүүд цахим хуудаснаа “ Германыг багийг дэмжиж байна. Аргентиний баг ялах нь гарцаагүй” гэх үг бичиж болжээ. Үүнээс харахад МАН-ынхан хуулийн төсөл шагайгаад, ард түмний амьдралтай танилцаад явна гэж амалсан нь худал бололтой. Харин АН-ыНхан наймдугаар сараас эхлэн ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Д.ГЭРЭЛ
ЗУУНЫ МЭДЭЭ