Жуулчдад зориулсан нийтлэг үйлчилгээ алга

Улсын наадам болох гэж байгаа энэ үед нутаг оронд маань гадаадын жуулчид нүүдлийн шувууд шиг л чуулж байна. Бид монголчууд хэмээх дархлаагаа сэргээдэг үндэстний хоёрхон баярын минь нэг болохоор арга ч үгүй юм даа. Нэгэн дэвжээнд хүчит бөхчүүд нь барилдаж, нэгэн гараанаас хурдан хүлгүүд минь уралдана. Тэр бүр үндэснийхээ дээл хувцсыг өмсөөд байхаа нэгэнт больсон шинэ монголын нийслэлчүүд энэ өдрүүдэд аль болох л язгуурлаг харагдахыг хичээнэ. Энэ бүгдийг үзэж сонирхох жуулчид бидний соёлыг дэлхийгээр нэг ярих биз ээ.

 

Гэвч тэдэнд ярих өөр ч юм үлдэнэ. Манайд өнөөдөр жуулчдад зориулсан нийтлэг үйлчилгээ бараг л алга байна. Сайн дурын ажилтан, нийтийн ариун цэврийн газар, лавлах утас гэх мэт зүйлс бусад орны хаана ч явсан байж байдаг. Хагас дутуу хэдэн үг цээжилсэн оюутан энэ жил ажиллана. Хэний ч санаанд хүрэхгүй болов уу. Байгаа хэдэн ариун цэврийн газрууд нь ч ихэвчлэн онгойдоггүй. Баахан төөрсөн жуулчид гудамжаар дүүрэн болжээ. Тэд нутагтаа эргэж очоод Монголын сайхан орноор явахыг бусдадаа уриалах болов уу гэдэг бол асуулт.

 

Ая тухаар нь хангаад соёлтой үйлчлээд улсдаа орлого оруулчихдаг орон олон бий. Харин манайд зөвхөн “Ирээд бахарх" гэсэн хандлагатай л угтаж байна. Аливаа арга хэмжээнийх нь тасалбар ч тун бага тоотой. Дээр нь ялгаварласан үнээр тарифаа тогтоодог, нийтлэг үйлчилгээгүй байдал л харагдаж байгаа. Үүнийг хэзээ, хэн, цэгцлэх вэ.

Нийслэл таймс

Ж.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button