Хүй долоон худаг орох зөвшөөрөл 20000-40000 төгрөгт хүрчээ

Жил бүрийн баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэх тасалбар болон Хүй долоон худагт очиж морь үзэх зөвшөөрлийн хүрэлцээ муу байдаг нь иргэдийг бухимдуулдаг. Дарга даамлууд нь гэр бүл найз нөхдөөрөө ихэнх суудалд нь суух урилга авч үлдсэн суудлуудад суух тасалбар нь шагчдын гарт орж, үнэ нь  тэнгэрт хаддаг. Энэ байдал жил бүр давтагддаг ч үүнийг зохицуулж чадах албан тушаалтан алга. Хүй долоон худагт очих автомашины зөвшөөрөл ч мөн адил шагчдын гараар дамжиж иргэдэд хүрдэг. Энэ жилийн хувьд хуладаанд гараагүй байхдаа дууссан уг зөвшөөрөл шагчдын гарт орж одоогоор 20000-40000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Ард иргэдийн амьдрал улам доройтох болсон энэ үед  жилд ганц тохиох улсын баяр наадмаараа Төв цэнгэлдэхдээ орж, Хүй долоон худатгаа очиж морь үзэх нь жирийн иргэдийн хувьд мөрөөдөл болох нь байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button