323 ажилгүй иргэнийг ажлын байранд зуучиллаа

Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоорХөдөлмөрийн хэлтсээс “Ажилтай орлоготой Баянзүрхчүүд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Ахмадын хороо, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран уг өдөрлөгийг хамтран зохион байгуулан ажиллажээ.
Дашрамд дурдахад, “Ажилтай орлоготой Монгол хүн” өдөрлөгийн үеэр 323 ажилгүй иргэнийг бүртгэж ажлын байранд зуучилсан аж. Мөн 10 МСҮТ-ийн төлөөллийг оролцуулан 50 иргэний мэргэжлийн сургалтад бүртгэжээ.Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд 60 иргэн өөрсдийн бүтээлээ олон нийтэд дэлгэсэн юм.
Б.Сансартуяа