Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.