Луй Ван Гааль: Пиналтиас илүү 7:1-ээр хожигдох гашуун байх

Өнгөрсөн шөнө хагас шигшээд Аргентинд торгуулийн цохилтоор ялагдсан Нидерландын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луй Ван Гааль багийн залуусаа сайн тоглосон хэмээн магтаад пиналтиас өмнө Тим Крулийг гаргаж ирэх бодол байсан ч төлөвлөөгүй сэлгээ хийснээс болоод түүнийг талбайд гаргаж чадаагүй талаараа хэлсэн байна. Түүнчлэн Аргентиний багийн хаалгач энэ тоглолтын гол баатар Ромерод "Аз Алкмаар"-т байхад нь торгуулийн цохилт хаах талаар зааж өгч байснаа өгүүлсэн байна. Тэрбээр эцэст нь пиналтаар хожигдохоос илүү 7:1-ээр хожигдох гашуун байх хэмээн хэлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн