“Босоо заяат Монгол” хүндэтгэлийн концерт эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд эхэллээ.

“Босоо заяат Монгол” хүндэтгэлийн концертийг нээж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлэв. Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт Монгол Улсын Төрийн дууллаар эхэлж, алтай ятгын эгшгээр үргэлжилж байна. Монголын язгуур урлагаар үргэлжилж буй наадмын концерт өнөөдөр 18.00 цаг хүртэл тоглогдоно.   

П.УНДРАМ

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button