360 харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлж, өмнөх өдрүүдэд буриад, хүүхдийн сурын харваанууд үргэлжлэн явагдаж шилдгүүдээ тодруулсан.
Өнөөдөр Үндэсний сурын харваа албан ёсоор эхэлж, харваачид цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн сурын харвааны төрлүүдэд нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байгаа аж.
Үндэсний сурын харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 13:40-14:00 цагийн хооронд шөвгийн найман харваач сум тавьснаар шилдгээ тодруулах юм.
П.УНДРАМ
Оллоо.мн