Цахилгаан машин наадамчдад үнэгүй үйлчилж байна

“Цахилгаан тээвэр” компанийн Монголдоо угсарсан таван цахилгаан машин Хүй долоон худагт наадамчдад үнэгүй үйлчилж байна. 220 вольтод цэнэглэн өдөржин явах боломжтой, задгай бүхээгтэй цахилгаан машин Хүй долоон худагт 08.30-17.30 цаг хүртэл наадамчин олонд үйлчилнэ.  

12 хүний суудалтай энэ машинаар өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ.

Хүй долоон худагт наадамчдын машинаа тавиад явган зорчдог талбайд энэ жил баруунаас зүүн тийш хөндлөн 2.6 км хатуу хучилттай зам тавьжээ.

Энэ замаар цахилгаан автобус явна. Дээрх иргэд нийтийн тээврийн автобусны зогсоолоос буугаад шууд цахилгаан автобусанд суухаар зохион байгуулжээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button