Нэгийн даваа "маргаан"-тай эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн  барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн Үндэсний бөхийн барилдааны нэг онцлог нь А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга цолтойгоор зодоглож байгаа юм.

Тэдэнд наадмын өмнө батлагдсан шинэ хуулийн дагуу энэхүү цол тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулсан билээ.

Наадмын барилдаанд дөрвөн аварга болон арслан, гарьд цолтой 512 бөх барилдаж байна.

Бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх болоход зүүний магнайд Г.Өсөхбаяр аваргыг гаргах гэсэн ч  А.Сүхбат аварга эсэргүүцэж багагүй маргаан үүсгэв. Ингээд Үндэсний бөхийн барилдааны зүүн жигүүрийн тэргүүн магнайг Дархан аварга А.Сүхбат, баруун талын тэргүүн магнайг Дархан аварга Г.Өсөхбаяр нар манлайлан барилдаж байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button