Оюутан цагдаа нар шаардлагатай тусламжийг үзүүлнэ

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм. 

 

Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм.  Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7,8,9 сар дуустал ажилласанаар 924 000 төгрөгийн урамшуулал авах юм байна. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана. 

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button